Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
Томоохон компаниудаас ялгаатай нь жижиг, дунд компаниудад эдгээр асуудлыг хариуцах тусгай хүний нөөцийн алба, хэлтэстэй байх зардал нь багагүй дарамт болдог. Зардал хэмнэх үүднээс эдгээр үүрэг хариуцлагыг эзэн өөр дээр ногдуулдаг.
Төсөөлөхөд амар боловч эздэд эдгээр үүрэг хариуцлагыг үр дүнтэй гүйцэтгэх цаг зав, туршлагын асуудал бүр илүү хүндрэлтэй байдлыг бий болгодог.
Жижиг бизнесүүдэд тохирсон улам бүр түгээмэл болж буй нэг хувилбар нь хүний нөөцийн үүрэг хариуцлагыг мэргэжлийн ажил зөвлөх байгууллагаар гүйцэтгүүлэх явдал юм.
Эдгээр зөвлөх компаниуд нь тийм өндөр бус зардлаар хүний нөөцийн менежменттэй холбоотой төрөл бүрийн зөвлөх үйл ажиллагаа явуулдаг хүний мэргэжсэн байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллага нь хууль, дүрэм журмын хэрэгжилт, ажил олгогчийн хариуцлагын менежмент, цалин хөлсний сан, ажил эрхлэлтийн удирдлага, хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт ба хөгжил зэрэг хүний нөөцийн чиглэлийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг.
Эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллага нь тухайн үйлчилгээ авч буй бизнес болон түүний ажилтнуудтай хамтын хөдөлмөрийн харилцаанд орох ёстой. Энэхүү гэрээт харилцааны дагуу Мэргэжлийн ажил олгогч байгууллага ажил олгогчийн олон үүрэг хариуцлага, эрсдэлийг өөртөө хүлээн авах, хуваалцах боломжтой болдог. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллага ажил эрхлэлтийн удирдлагын үүргийг хариуцаж, бизнесийн эзэнд ашгаа нэмэгдүүлэх үр бүтээлтэй арга зам дээр төвлөрөх цаг зав өгдөг.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |